Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ
Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ
Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, тэнд нутаглуулсан насан өөд бологсдын шарилыг нүүлгэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, "Нью семетри" ХХК-ийн хамтран хэрэгжүүлэх төслийг эхлүүлсэн энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд хурал ном хурж, зан үйл хийсэн юм.
Эх сурвалж: https://ulaanbaatar.mn/news/16561
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.