ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томиллоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.04.15/ Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралданаар зарим томилгооны асуудлыг хэлэлцсэн байна.
Тухайлбал, ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ. Учир нь, тус газрын даргаар ажиллаж байсан Т.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тиймээс түүний оронд С.Мөнхчулууныг томилсон байна.
Тэрбээр 1979 онд төрсөн, 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэргээр тус тус төгссөн.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.