Өөрийгөө шатаасан иргэний биеийн байдал хүнд байгаа

Өөрийгөө шатаасан иргэний биеийн байдал хүнд байгаа

Төв талбайд өчигдөр /2022.04.17/ 25 настай О гэгч өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан билээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын хөшөөний баруун хойд хэсэгт 19:00 цагийн үед иргэн О өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан юм. 

Хэргийн газарт цагдаа нар ажиллаж, иргэн О-г ГССҮТ-д хүргэсэн байдаг.

Одоогоор өөрийгөө шатаасан иргэний биеийн байдал хүнд байгаа бөгөөд түлэгдэлтийн зэрэг өндөр хэвтэн эмчлүүлж байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн их хэмжээний өрөнд орсон байж болзошгүй гэнэ. Тэрбээр мөрийтэй тоглодог байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

Хэргийг холбогдох цагдаагийн байгууллагад шалгаж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.