БНСУ-ын ЭСЯ-ны төлөөлөл МҮОХ-нд зочилж, ажлын уулзалт хийлээ.

БНСУ-ын ЭСЯ-ны төлөөлөл  МҮОХ-нд зочилж, ажлын уулзалт хийлээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Жун Пил-Хён өчигдөр /2022.04.18/ МҮОХ-нд зочилж, ажлын уулзалт хийлээ.

Уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар байлцав.

Уулзалтын үеэр талууд “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадмын үеэр хамтран ажиллах талаар ярилцав. Мөн БНСУ-ын спорт холбоод, их, дээд сургуулиудыг Монголын спортын байгууллагуудтай холбон өгөх замаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.