Японы ГХЯ-ны сайд Монголд айлчилна

Японы ГХЯ-ны сайд Монголд айлчилна

Японы ГХЯ-на сайд Хаяши Ёшимаса энэ сарын сүүлээс тавдугаар сарын эхэнд Төв Азийн улсуудад ажлын айлчлал хийнэ.

“Майничи шимбүн” сонинд бичсэнээр Хаяши Ёшимаса Казахстан, Узбекистан, Монгол улсуудад айлчлах гэнэ.

Казахстан, Узбекистан улсууд НҮБ-ын Хүний эрхийн байнгын хорооны гишүүнээс ОХУ-ыг хасах санал асуулгад эсэргүүцсэн санал өгсөн, ОХУ-тай ойр дотно улсууд. ГХЯ-ны сайд Хаяши Ёшимаса эдгээр улсад айлчлахдаа Украины дайны талаарх Японы байр суурийг тайлбарлаж, санал солилцох юм.

Харин Монголд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдэхэд хамтран ажиллахыг уриалж, Хойд Солонгост хулгайлагдсан солонгос иргэдийн талаар хэлэлцэх гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.