Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг өөрөө ТӨР байсан.
УИХ-ын чуулганыг өнөөдөр /2022.04.20/ яаралтай горимоор хуралдуулж Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Д.Эрдэнэбилэг гэдэг хүн төрд гомдож байна гэдэг асуулт, хариулт бол ямар ч логикгүй. Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Өөрийн шүүгчтэй. Шулуухан хэлэхэд, Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч болон Хөгжлийн банкны бүх удирдлагыг өөрөө томилсон. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн хууль бусаар Худалдаа хөгжлийн банк, "Эрдэнэт" үйлдвэр, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг авсандаа гомддог л биш юм бол төрд гомдох эрхтэй хүн биш гэж бодож байна" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.