БНСУ-ын профессорын баг гуравдугаар төв эмнэлэгт сургалт хийлээ

БНСУ-ын профессорын баг гуравдугаар төв эмнэлэгт сургалт хийлээ

Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтын чиглэлээр ЭМХТ-өөс зохион байгуулж буй БНСУ-ын зочин профессорын сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт дөрөвдүгээр сарын 20-22-ны хооронд байгуулахаар төлөвлөгдсөний дагуу эхний өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус эмнэлэгт өнөөдөр БНСУ-ын Сунчонхян Их Сургуулийн Сөүл эмнэлгийн профессор Жан Вон Ху Зүрхний мэс заслын чиглэлээр “ECMO: GUIDELINES AND TECHNIQUE” сэдвээр лекц уншин, тус эмнэлгийн зүрхний мэс засал, эрчимт эмчилгээ, зүрх судасны тасгийн эмч нар оролцож, шаардлагатай өвчтөнүүдэд хамтарсан үзлэг хийж, эмчилгээ, оношилгооны талаар заавар зөвлөгөө өглөө.

БНСУ-ын зочин профессорын баг нь тус эмнэлэгт дөрөвдүгээр сарын 20-22-ны хооронд “Гол судас болон захын судасны өвчин судлал”, "Зүрхний үйл ажиллагааг хиймлээр дэмжих эмчилгээ" зэрэг сэдвээр сургалт орох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.