БНСУ-д сурдаг оюутнуудын визийг ХӨНГӨВЧИЛСӨН ЖУРМААР сунгана

БНСУ-д сурдаг оюутнуудын визийг ХӨНГӨВЧИЛСӨН ЖУРМААР сунгана

БНСУ-Д СУРАЛЦДАГ ОЮУТНУУДЫН ВИЗИЙН ТУХАЙ 

БНСУ-ын их дээд сургуульд суралцдаг бөгөөд виз, оршин суух үнэмлэхийн хугацаа 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаа болон 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид визийн хугацаагаа сунгуулахад хөнгөвчилсөн журмаар дараах материалыг бүрдүүлэн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвүүдэд хандах боломжтой болсныг мэдэгдэж байна.

Оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж болох 60$ ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэсэн болно. 

 

1. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ы хувьд дараах материалыг бүрдүүлнэ. (Сургуулийн жагсаалтыг эндээс үзэх)
 

  • Виз мэдүүлэх анкет
  • Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
  • Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)


2. БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуулийн хувьд
 

  • Виз мэдүүлэх анкет
  • Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)
  • Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)
  • Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

 

3. БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол дараах  материалыг бүрдүүлнэ
 

  • Виз мэдүүлэх анкет
  • Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт
  • Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны гуравдугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.