БНСУ вакцинд шаардлагатай антигенийг гаргаж авчээ
БНСУ вакцинд шаардлагатай антигенийг гаргаж авчээ...
БНСУ-ын Чүннамын Үндэсний Их Сургуулийн багш, профессор Сео Санг-Хигээр ахлуулсан судалгааны баг нь эс ургуулах технологи ашиглан covid19 вакцины антигенийг анх удаа амжилттай гаргаж авчээ.
Профессор Сео, ургуулсан эсүүддээ covid19-ыг халдварлуулж, вирусыг өсгөх замаар халдварлах чадварыг нь алдагдуулж, вакцины антигенийг үүсгэж авлаа гэсэн байна.
Тэд үйлдвэрт богино хугацаанд их хэмжээний вакцин үйлдвэрлэх боломжтой байдлаар ажлаа гүйцэтгэж байгаа ба эцсийн зорилго нь хамрын цацлага хэлбэрийн вакциныг үйлдвэрлэх юм гэсэн байна.
Судалгааны баг нь вакцины антигений дархлаа болон аюулгүй байдлыг нь амьтан дээр туршиж шалгах бөгөөд энэ нь дээд тал нь 6 долоо хоног орчим зарцуулагдана.
ҮTN-ийн мэдээг орчуулав.
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.