Шинэ Зеланд визгүй зорчдог орнуудын жуулчдад хилээ нээлээ

Шинэ Зеланд визгүй зорчдог орнуудын жуулчдад хилээ нээлээ

Шинэ Зеланд цар тахлын улмаас хоёр жил гаруйн турш хилийн хязгаарлалт тогтоосны эцэст даваа гаргаас АНУ, Европын орнууд тэргүүтэй визгүй зорчдог 60 гаруй орноос ирэх гадаадын жуулчдад хилээ нээжээ.

Тодруулбал, визгүй зорчдог улс орон, нутаг дэвсгэрээс ирэх жуулчид “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан, нислэгт суухын өмнө коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагатай байна.

Шинэ Зеландын эрх баригчид дөрөвдүгээр сараас Австралийн вакцинд хамрагдсан иргэд, байнгын оршин суугчдаа хүлээн авч эхлээд байсан юм. Аялагчид ирснийхээ дараа болон таван хоногийн дараа түргэвчилсэн оношлуураар хоёр удаа өөрийгөө шинжилж, хариуг нь Эрүүл мэндийн яаманд мэдүүлэх ёстой байна.

Шинэ Зеланд нь цар тахлын улмаас дэлхийн улс орнуудаас хилийн хамгийн хатуу хяналтыг тогтоосон юм. Үүний дүнд таван сая орчим хүн амтай улсын хэмжээнд “COVID-19” халдварын 933 мянга орчим тохиолдол илэрч, 707 хүн нас барсан нь харьцуулж болох орнуудаас хавьгүй доогуур үзүүлэлт юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.