Путин: Орос-Украины асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхаарууллаа
ОХУ-ын Ерөнхийлөгч улс оруудын удирдагчдыг Орос-Украины асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг удаа дараа анхааруулж байгаа. Өчигдөр хийсэн мэдэгдэлдээ тэрбээр "Асуудалд хөндлөнгөөс оролцсон аливаа улс оронд тэр даруй газар дээр нь цэргийн хариу арга хэмжээ авах болно" хэмээн анхааруулсныг “Москва Таймс”-т мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт Оросын хууль тогтоогчидтой уулзах үеэрээ хариу арга хэмжээ авах тухайд бүх шийдвэр хэдийнэ гарсан гэж мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр Өрнөдийн зүгээс тавьсан хориг арга хэмжээ Оросын эдийн засагт нөлөө үзүүлээгүй гэдгийг онцлоод Украинд явуулж байгаа цэргийн үйл ажиллагааны зорилгыг "ямар ч нөхцөлд" гүйцэлдүүлэх болно гэдгээ мэдэгдэлд дурджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.