БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвахаар бэлтгэж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Сөүлд хийх айлчлалтай холбогдуулан БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвахаар бэлтгэж байна гэж Америкийн тагнуулын алба үзэж байгаа тухай CNN агентлаг тагнуулын байгууллага дахь эх сурвалжаас эш татан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ ойрын 2-3 хоногт тив алгасагч пуужин харвахаар төлөвлөж байгаа бөгөөд учир нь Пёньяны ойролцоох хөөргөх талбайд өмнөх туршилтын өмнө ажигласантай адил бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өндөр түвшний хэлэлцээ хийхээр тавдугаар сарын 19-ний пүрэв гарагт БНСУ-ыг зорино. Сөүлд айлчилсныхаа дараа тэрбээр ням гарагт Токиод хүрэлцэн очих бөгөөд Япон, Австрали, Энэтхэгийн удирдагчидтай уулзана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.