БНАСАУ-д коронавирусний халдварын дэгдэлтээс үүдэн ноцтой үр дагавар гарч болзошгүй

БНАСАУ-д коронавирусний халдварын дэгдэлтээс үүдэн ноцтой үр дагавар гарч болзошгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ БНАСАУ-д коронавирусний халдварын дэгдэлтээс үүдэн ноцтой үр дагавар гарч болзошгүйд санаа зовниж буйгаа мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын анхны тохиолдлууд илэрсэн талаар мэдээлсэн юм. Пёньяны зүгээс өнөөдөр мэдээлснээр, улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын сүүлээс хойш 1.71 сая гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ БНАСАУ-ын иргэд коронавирусний вакцинд хамрагдаагүй байгааг цохон тэмдэглээд, архаг хууч өвчтэй хүн олон байгаа нь өвчтөнүүдийн биеийн байдал хүндрэх, улмаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцолжээ.

Мөн тэрбээр ДЭМБ халдварын мэдээллээ хуваалцахыг БНАСАУ-аас хүссэнээс гадна оношлуур, амин чухал эм тариа, вакцин зэргээр тусламж дэмжлэг үзүүлэх санал тавьсан байна. ДЭМБ-ын цахим хуудасны мягмар гаргийн мэдээллээр БНАСАУ-д халдвар авсан, нас барсан, вакцинд хамрагдсан хүмүүсийн тоо “0” байгаа бөгөөд тус байгууллага холбогдох мэдээллийг цуглуулж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ-д ковидын улмаас найман хүн нас барж, нас баралт 50 болжээ. 2022-05-16

БНСУ БНАСАУ-д коронавирусийг даван туулахад бүх хүчин чадлаараа туслахад нээлттэй гэв 2022-05-16

БНСУ-д "FAMILY FASHION DAY2022" Монгол үндэсний хувцасны соёлын өдөрлөг болно 2022-05-16

БНСУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар цахимаар хэлэлцээ хийжээ 2022-05-17

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвахаар бэлтгэж байна 2022-05-18

БНАСАУ-д коронавирусний халдварын дэгдэлтээс үүдэн ноцтой үр дагавар гарч болзошгүй 2022-05-18

БНСУ-ын Хөх ордон анх удаа олон нийтэд хаалгаа нээлээ 2022-05-19

БНАСАУ-д хоногт COVID-19-ийн халдварын 262 тохиолдол бүртгэгдэв. 2022-05-19

БНХАУ Умард Солонгост халдвартай тэмцэхэд шаардлагатай эм, хэрэгсэл тусламжаар олгосон  2022-05-19

БНАСАУ-д парадын дараа коронавирус тархаж эхэлсэн гэж үзэв. 2022-05-19

БНСУ Аяллын виз(C-3) болон  цахим виз олгох ажлыг сэргээхээр боллоо. 2022-05-19