АНУ-ын тэнгисийн цэргийн флотын хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тархаж, 93 усан цэрэг цэрэг өвчлөөд байна.
АНУ-ын тэнгисийн цэргийн флотын “USS Theodore Roosevelt” хөлөг дээр шинэ коронавирусийн халдвар тархаж, 93 усан цэрэг цэрэг өвчлөөд байна.
Нийт 5000 орчим хүний бүрэлдэхүүнтэй уг хөлөг одоо Номхон далайн Гуам арлын боомтод зогсож байгаа юм.
АНУ-ын тэнгисийн флотын захиргаа эхний ээлжид 2700 орчим усан цэргийг хуурай газарт шилжүүлэхээр болжээ. Уг ажиллагаа маргааш хүртэл үргэлжлэх юм байна. Флотын захиргаа усан цэргүүдийн зочид буудлууд болон бусад байгууламжуудад тусгаарлахаар болжээ.
Үлдсэн усан цэргүүд цөмийн реакторын үйл ажиллагааг хянах, хөлгийн системийн ажиллагааг хэвийн явуулах үүрэг хүлээж буй. Хэрвээ бүх усан цэргүүдийг ээлж ээлжээр 14 хоног тусгаарлавал уг хөлөг бараг сар орчим хугацаанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болно.
Эх сурвалж: NHK
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.