Дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт газардана.
Монгол Улсын иргэдээ Япон улсаас татан авах тусгай үүргийн нислэгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гүйцэтгэхээр товлосон байсан хуваарьт өөрчлөлт орж өнөөдрийн 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисч, орон нутгийн цагаар 19:00 цагт Токио хотод газардана.
Тус нислэгээр 255 монгол иргэн ирж байгаа бөгөөөд нислэгт ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын Улсын байцаагч нар явах бөгөөд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд эмч, байцаагч нарын тандалт, асуумж судалгаанд бүрэн дүүрэн, үнэн зөвөөр хариулахыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт газардана.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.