БНАСАУ-д ковидын өвчлөлийн нийт 3.06 сая тохиолдол бүртгэгдсэн

БНАСАУ-д ковидын өвчлөлийн нийт 3.06 сая тохиолдол бүртгэгдсэн

БНАСАУ-д хоногт 115 970 хүнд өндөр халуурах шинж тэмдэг илэрчээ.

“Ёнап” агентлагийн мэдээлснээр тус улсад өндөр халуурах шинж тэмдэг гэж нэрлэж байгаа ковидын өвчлөлийн нийт 3.06 сая тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлын 2.74 сая нь эдгэрчээ.

ДЭМБ-аас өмнө нь БНАСАУ-аас коронавирусний халдварын мэдээллээ явуулахыг хүссэн билээ.

Тус улсад хоногт бүртгэгдэж байгаа халдварын тоо өнгөрсөн 24 цагийн хугацаанд буурсан үзүүлэлттэй байгаа бол нас баралт бүртгэгдсэн эсэх талаар мэдээлэл өгөөгүй аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.