Украинд байлдаж байсан БНСУ-ын ахмад И Гун өнөөдөр эх орондоо харилаа.

Украинд байлдаж байсан БНСУ-ын ахмад И Гун өнөөдөр эх орондоо харилаа.

Украинд Оросын армийн эсрэг байлдаж байсан Өмнөд Солонгосын тусгай хүчний ахмад асан И Гун өнөөдөр эх орондоо харилаа. Тэрээр өглөө Польшийн Варшаваас онгоцоор хөөрч, Инчёны нисэх буудалд газардсан байна.

И Гун энэ оны гуравдугаар сард хууль бусаар хил даван Украинд очиж, гадаад цэргийн отрядын бүрэлдхүүнд элсэн, байлдааны үйл ажиллагаанд оролцсон. Сүүлийн тулаандаа өвдгөндөө шархдаж, Украины цэргийн эмнэлэгт эмчлүүлээд нөхөн сэргэлтийн эмчилгээ хийлгэхээр эх орондоо харьж байгаа нь энэ юм.

БНСУ-ын Цагдаагийн газраас түүнийг хил хууль бусаар давсан, Украинд очихыг хориглосон Засгийн газрын дүрэм журмыг зөрчсөн хэргээр байцаан шалгана гэдгээ мэдэгдсэн.

Гэхдээ энэ удаад шархаа эмчлүүлж дууссаных нь дараа мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх гэнэ. Түүний хэрэгт 10 сая воны торгууль, 1 жил хүртэл хорих ял төлөвлөөд байгаа билээ.

И Гун ахмад эдгэрээд Украинд дахин очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч БНСУ-ын Цагдаагийн газраас түүний хил гарах, гадаад явах эрхийг хассан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.