БНСУ-ын жүжигчин Пак Шинэ Хэ өнөөдөр амаржиж хүүтэй болжээ.
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Пак Шинэ Хэ өнөөдөр (2022.05.31) амаржиж хүүтэй болжээ. Ээж, хүүгийн биеийн байдал сайн байгаа тухай харьяа энтертайнментийн зүгээс мэдээлсэн байна.
Тэрээр дөрвөн сарын өмнө жүжигчин Чой Тэ Жүтэй гэрлэсэн бөгөөд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард бие давхар болсноо зарласан билээ. Хосууд 2017 оноос хойш үерхэж эхэлсэн. Цар тахлын улмаас хуримын ёслолоо цомхон хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Бал сарын аялалдаа найзуудтайгаа хамт явж цагийг зугаатай өнгөрүүлсэн тэд анхны хүүхдээ ийнхүү өлгийдөн аваад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.