БНСУ-д амьдарч буй Алдарт эхчүүд одонгоо гардаж авлаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх“ хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулсан Банзрагч овогтой Буянжаргал, Пүрэвсүрэн овогтой Оюунцэнд, Дүүжий овогтой Отгонзаяа, Даваадорж овогтой Хулан, Ичинхорлоо овогтой Цогт-Аюуш, Хүрэлбаатар овогтой Ундрахбаяр, Бат-Очир овогтой Энхцэцэг нарт Элчин сайд Э.Сарантогос одонг гардуулан өгч, баяр хүргэн, эрүүл энх, аз жаргал сайн сайхныг ерөөв. Мөн Элчин сайд Э.Сарантогос 4 хүү дараалан төрүүлж “Дархан бэр” болсон Даваадорж овогтой Хуланд өргөмжлөл, тэмдэгийг гардуулж, баяр хүргэв. Шагнагдсан эхчүүдийг төлөөлөн “Алдарт эх”, “Дархан бэр” Д.Хулан баяр хүргэж үг хэлэв.
БНСУ-д амьдарч буй Алдарт эхчүүд, эмэгтэйчүүд, энхрий бяцхан үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.