БНСУ гадаа орчинд амны хаалт зүүх журмыг цуцаллаа
ИРГЭДИЙН АНХААРАЛД
БНСУ-ын Засгийн газраас 2022 оны 5 дугаар сарын 2-ны (Даваа гаргаас) өдрөөс эхлэн гадаа орчинд амны хаалт зүүх журмыг цуцалж байгааг мэдэгдэв.
Иргэд гадаа орчинд дасгал хөдөлгөөн хийх зэрэг тухайн нөхцөл байдалдаа уялдуулан амны хаалтаа сайн дураар зүүх, “COVID-19”-ийн шинж тэмдэг илэрсэн болон халдвар тусах эрсдэл өндөр бүлэгт хамрагдах иргэд мөн 50 ба түүнээс дээш хүн цугларсан олон нийтийн цуглаан, урлаг соёл, спортын бусад арга хэмжээнд амны хаалт зүүх шаардлага хэвээр байхаар шийдвэрлэсэн байна.
ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.