ӨРНИЙН ЗУРХАЙ 2022.06.08.

ӨРНИЙН ЗУРХАЙ  2022.06.08.

Хонь                                        

Таах гэж бүү оролд. Ямар нэгэн шийдвэр гаргахад таамаг бүр ч хэрэггүй. Таны зөн совин хэрэгтэй үед гарч ирэхээр хүлээж байгаа. Шаардлагатай үед зөн совин танд туслах болно.

Үхэр     

Өнөөдөр та яаравчлах хэрэгтэй болно. Алхаж байсан бол гүй. Дэлхий ертөнц таныг гүйцэж ирэхийг бүү хүлээ. Та өөрөө түүнээс түрүүлэх хэрэгтэй байна. Хувирамтгай дэлхий ертөнцийн өнгийг таашгүй.

Ихэр

Та хэтэрхий хичээнгүй байх магадлалтай байна. Эргэн тойрныхныг бухимдуулахгүйн тулд та хичээнэ. Гэхдээ ингэх нь өөрийгөө алдаж байгаа хэрэг юм. Та эргэн тойрныхонд бүү анхаарал хандуул.

Мэлхий

Дээд зэргээр төвлөрч, болгоомжтой байгаарай. Сэтгэл хөдлөлөө ил гаргах гэж бүү яар. Зарим зүйл сэтгэлийн мухарт байж байг. Эс бөгөөс сэтгэл хөдлөлөөсөө болж төлөвлөгөөгөө нураах болно.

Арслан

Юу хийж байгаагаа бодож, дүгнэж цэгнэнэ. Энэ нь мэдээж танд илүүдэхгүй. Магадгүй өнөөдөр олон хүн танаас юм гуйна. Хэтэрхий хатуу байх хэрэггүй.

Охин

Өнөөдөр танд хийх зүйлээ төгс төгөлдөр болгоход цаг хангалттай байна. Таны хөдөлмөрийн үр дүн бодож байснаас өндрөөр үнэлэгдэнэ. Яарснаас илүү тайван амгалан байх нь өнөөдөр ашиг авчирна.

Жинлүүр

Таныг хамгийн шилдэг гэдэгтэй хэн ч маргахгүй өдөр. Хүн төрөлхтний бүхий л үйл ажиллагааны салбарт та шилдэг нь байх болно. Магадгүй энэ нь танд төрөлхийн заяасан зүйл. Ямар ч зүйл өнөөдөр гайхалтай сайхан байна.

Хилэнц

Таны эргэн тойрны хүмүүст нэг ч үнэн зүйл гэж байхгүй мэт санагдана. Магадгүй та тэдэнд бодсон зүйлээ бүгдийг нь хэлэх хэрэгтэй байх. Үүнийг хийхийг хүсэхгүй байсан ч хийх хэрэгтэй болж магадгүй.

Нум

Таны хүчтэй тал бол өвөрмөц сэтгэлгээ юм. Гэхдээ харьцаж байгаа хүмүүсээсээ үүнийг хүлээх хэрэггүй. Хүмүүстэй харилцах, ойлголцоход таныг хатуу ертөнц хүлээж байгаа мэт санагдана.

Матар

Өнөөдөр та болгоомжгүйгээсээ болж нүгэл үйлдэж мэднэ. Магадгүй энэ нь бардам зангаас болох зүйл. Гэхдээ өөрийгөө үүний төлөө шууд шийтгэх хэрэггүй. Өнөөдөр гомдоосон хүмүүсээсээ орой уучлалт гуйх боломж ирнэ.

Хумх

Гэнэтийн зүйлд бэлтгэх хэрэгтэй болно. Үйл явдлыг өөрчилж чадахгүй ч таны нүдэнд өнөөдөр өнгөрсөн бүхний тусгал харагдана. Магадгүй өнөөдөр хожмоо дурсагдах зүйлд оролцох боломж ирэх байх.

Загас

Болж буй зүйлийг бүхэлд нь хараарай. Үүнийхээ дараа л жижиг сажиг зүйлст анхаар. Ажил, гэрийн асуудлуудад ижил тал бий. Зөв дүгнэлт хийж чадвал та хоёр том ажлыг зэрэг амжуулах боломжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.