БНСУ-ын ахмад И Гун 10,000 воны торгууль, 1 жилийн хорих ял хүлээх магадлалтай

БНСУ-ын ахмад И Гун 10,000 воны торгууль, 1 жилийн хорих ял хүлээх магадлалтай

БНСУ-ын Тусгай ангийн ахмад асан И Гун Украинд гурван сар тулалдаж байгаад эх орондоо эмчлүүлэхээр харьсан. Түүнийг хууль бусаар хил давсан хэргээр Сөүлийн Цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол 10 сая воны торгууль, 1 жилийн хорих ял хүлээх магадлалтай байна.

Өмнөд Солонгост түүнийг зарим нь шоудах гэсэн блогер, юүтүүбчин гэж байгаа бол нэг хэсэг нь "Баатар" хэмээн магтаж байгаа.
И Гун ахмадыг тулааны тэргүүн шугамд байлдаагүй гэж зарим хэвлэлээр гарсан ч ахмад үнэхээр байлдсан, тэр тусмаа хоёр орос цэргийг буудан устгаж байгааг нь харсан гэрч олон нийтийн сүлжээнд гэрчилжээ.

Украин дахь Гадаад цэргийн ангид И Гунтай хамт байсан “Викинг” гэгч нууц нэртэй эр энэ сарын 17-нд инстаграм хуудсандаа энэ талаар бичсэн байна.

Викинг “Би Ирпень хотод гуравдугаар сарын 13-15-нд И Гуны удирдсан ангид байсан. Бид хотод машинаар очиж, байрлалаа эзлэн, орос цэргүүдэд отолт хийх ёстой байлаа. Хүнд даалгавар биш гэж байсан ч үнэндээ хотод энгийн иргэд их байсан тул байрлал эзлэх амар байгаагүй. Нэгэн байшинд ортол нөгөө талд Оросын цэргийн танкны моторын дуу гарсан. Мэргэн бууч буудахаар дээд давхар луу гарсан ч суманд оногдоод буугаа унагааж орхилоо. Одоо Оросын танк биднийг устгах нь, буудах нь гэж бодсон. Харин И Гун танк дагаад гүйж явсан хоёр орос цэргийг буудан устгасан. Танкны жолооч сандраад зам дээр эргэсэн. Энэ хооронд бид шархадсан нөхрөө аваад холдож чадсан. И Гун үнэхээр тайван, багаа сайн удирдаж байсан” гэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.