“Жэжү рүү визгүй зорчсон 23 монгол хүн холбоо тасарчээ

“Жэжү рүү визгүй зорчсон 23 монгол хүн холбоо тасарчээ

Жэжү арал руу дөрвөн шөнө, таван өдрийн аялалаар явсан 150 монгол иргэний 23 нь сураггүй болсон талаар БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Тус улсын хэвлэлүүдэд “Жэжү рүү визгүй зорчсон 23 монгол хүн холбоо тасарчээ. 23 монгол жуулчин сураггүй алга болж, холбогдох албаныхан хаана байгааг нь хайж эхэлсэн байна. Аялал жуулчлалын салбарынхны өнөөдрийн /2022.06.28/ мэдээлснээр, Жэжүд эмчилгээ, эрүүл мэндийн аялалд ирсэн Монголын 150 жуулчнаас 23 нь энэ сарын 26-ны өдөр байрнаасаа холбоо барилгүй алга болсон байна” хэмээн мэдээлсэн байлаа.

Тэд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул ирэх сарын 21 хүртэл энгийн жуулчин байх юм. Ирэх наймдугаар сарын 9, 14-нд Монгол руу буцах захиалгат нислэгтэй тул БНСУ-ын тал тэднийг харласан гэж дүгнэхэд одоохондоо эрт байна гэжээ.

Харин өнгөрсөн хугацаанд БНСУ-д зөвшөөрөлгүй ажиллаж байгаад сураггүй алга болсон гадаадын иргэдийн байдлаас авч үзвэл энэ удаад ч мөн тийм байдал үүсэх болов уу гэсэн таамаг байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.