Хөвсгөл аймгийн Галт суманд аадар бороо, цас, мөндөр холилдон орлоо. 2022.07.03.
Хөвсгөл аймгийн нутгаар өчигдөр усархаг аадар бороо, зарим газраар мөндөр орлоо.
Тухайлбал Галт сумын Рашаант баг, Улаан-Чулуутын ам зэрэг газруудад ширүүн аадар бороо, мөндөр орсны улмаас бог мал осгож, гэрийн бүрээс урагдаж, айлын байшингийн дээврийн төмөр цоорсон, машины цонх хагарсан байна.
Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос анхааруулан сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.