ХӨСҮТ-өөс маск зүүхийг онцгойлон анхаарууллаа

ХӨСҮТ-өөс маск зүүхийг онцгойлон анхаарууллаа

Сүүлийн 24 цагийн дотор Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын 228 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эдгээрийн 130 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Харин орон нутгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн дотор хамгийн өндөр нь буюу 76 тохиолдол Өмнөговь аймагт, 11 нь Дорноговь аймагт, 5 нь Сүхбаатар аймагт тус тус бүртгэгдсэн байгаа юм. 

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.