Шинжилгээгээр коронавируст халдварын 269 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинжилгээгээр коронавируст халдварын 269 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 269 хүн ковидын халдвараар өвчилсөн нь батлагдсан байна.

Энэ нь өнгөрсөн хоногт PCR шинжилгээгээр батлагдсан хүний тоо юм. Ковидоор оношлогдсон 269 хүний 157 нь Улаанбаатарт, 112 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад ковидын нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 944720 боллоо.

Орон нутагт илэрсэн халдварын тоо хамгийн өндөр аймаг нь Өмнөговь аймаг байна. Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 56 хүн халдвар авсан нь батлагдсан бол Төв аймагт 16, Увс аймагт 11, Ховд аймагт 10 хүн ковидоор өвчилжээ.

Коронавирусний Омикрон омгийн BA.4, BA.5 хувилбар манай улсад тархаж байгаатай холбоотойгоор ЭМЯ-наас иргэдэд олон нийтийн газар амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг анхааруулсаар байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.