Шинэ коронавирусний эсрэг эв нэгдэлтэйгээр тэмцэхийг уриаллаа
“Хүн төрөлхтөнд аюул занал учруулаад буй шинэ коронавирусний цар тахлын эсрэг хамтран тэмцэхийн тулд олон улс илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай” гэж “Vision China” арга хэмжээнд оролцогчид хэлжээ.
“China Daily” сонин болон “Tsinghua” их сургуулиас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд нэртэй эрдэмтэд, мэргэжилтнүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ төлөөлөгчид оролцсон байна.
“Олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах нь бүх улс оронд тулгарсан нийтлэг сорилт боллоо. “COVID-19” хүн төрөлхтөнд аюул занал учруулж байна. Нэгдмэл байдал, хамтын ажиллагаа бол хамгийн хүчтэй зэвсэг юм” гэж “Tsinghua” их сургуулийн Зөвлөлийн дарга Чэнь Сюй хэлжээ.
“China Daily” сонины ерөнхий редактор Жоу Шучунь хэлэхдээ, “Хурдацтай тархаж буй цар тахал бүх хүнийг нэг завин дээр суулгалаа. Энэ бол нэгдэж, эв санаагаа нэгтгэж, хариуцлагатай байх цаг” гэжээ. Манай улс бусад оронтой туршлагаа хуваалцаж, тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Мөн “Tsinghua” их сургууль эсрэг бие, вакцины судалгаанд олон нээлт хийсэн бөгөөд эдгээрийг бусад улс орны судлаачдад нээлттэйгээр хуваалцаж байна гэж Чэнь Сюй ярьжээ.
ДЭМБ-ын тэргүүний ахлах зөвлөх Брюс Эйлвард, халдварын тархалттай тэмцэж буй Хятадын хүчин чармайлт өндөр сэтгэгдэл төрүүлсэн хэмээгээд, Хятад улс оношлох, тусгаарлах, эмчлэх чиглэлд хурдтай ажилласан нь тархалтыг хязгаарлахад ихээхэн үр дүн үзүүлсэн гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.