"Чингисийн чулууны бичиг” хөшөөний дурсгалын хуулбар Эрмитажаас ирлээ

"Чингисийн чулууны бичиг” хөшөөний дурсгалын хуулбар Эрмитажаас ирлээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ XIII зуунд хамаарах “Чингисийн чулууны бичиг” хөшөөний дурсгалын хуулбарыг Санкт-Петербург хотын Эрмитаж музейгээс авахаар тохиролцсон. Тэгвэл өнөөдөр болсон Чингис хааны музейн шавь тавих ​ёслолд уг дурсгалыг музейн суурин дээр байршуулж нийтэд дэлгэн үзүүлсэн юм. 

Хөшөөний дурсгалын хуулбарыг ОХУ-аас Улаанбаатар хот хүртэл түргэн шуурхай тээвэрлэх ажлыг Туушин компани гүйцэтгэжээ.
 
Чингисийн чулууны бичгийн түүхийг сөхвөл монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол Улсын ноёдын хуралдай хуралдуулан, өргөн дэлгэр хурим найр хийсэн түүхтэй. Хуралдайн үеэр Есүгэ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан аж.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны долоодугаар сард Чингис хаан музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд энэ оны хоёрдугаар сард музейн үзэл баримтлалыг баталсан. Тус музейд Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм. Музейн сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижина.

Есөн давхар, 20500 кв.метр талбай бүхий олон улсын стандартыг хангасан Чингис хаан музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар өнөөдрөөс барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сингапурт суугаа ЭСЯ-ны байранд түр хугацаанд очихгүй байхыг анхааруулав 2020-04-02

Эрдэмтэд ховор хар нүх илрүүлжээ 2020-04-02

Үнэт эдлэл, эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчдийн судалгааг хийж байна 2020-04-02

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг 4 дүгээр сарын 2-ны өдрийн 20:15-д буухаар төлөвлөж байна. 2020-04-02

Шинэ коронавирусний эсрэг эв нэгдэлтэйгээр тэмцэхийг уриаллаа 2020-04-02

"Чингисийн чулууны бичиг” хөшөөний дурсгалын хуулбар Эрмитажаас ирлээ 2020-04-02

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ 119 ДУГААРЫН УТАС 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА. 2020-04-02

Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэгээр 248 зорчигч тээвэрлэлээ 2020-04-02

БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа. 2020-04-02

Европоос ирж буй ачаа тээврийг нарийн хяналт дор нэвтрүүлж байна 2020-04-02

БНСУ-ын иргэд өнөөдөр УОК-т 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа 2020-04-02