Б.Мөнхбаатар: Геодезийн цэг тэмдгээс тал нь устаж үгүй болсон

Б.Мөнхбаатар: Геодезийн цэг тэмдгээс тал нь устаж үгүй болсон

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.

- Газрын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Мөн Геодези, зураг зүйн тухай хуулийг Засгийн газраар өргөн барьж байна. Энэ хууль 1997 онд батлагдаж, 11 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Одоог 3 бүлэг 15 зүйлтэй. Шинэчилсэн найруулгаар 6 бүлэг 34 заалт болж нарийвчилж тусгасан. Геодези бол улс орны хөгжлийн үндсэн суурь байдаг. Геодезийн судалгаан дээр тулгуурлаж хот суурин газрын төлөвлөлт явагддаг.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод 300 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Барилга байшин баригдахын хэрээр тал хувь нь устаж үгүй болсон.

Энэ цэг тэмдэг байхгүй болж байгаа нь маш хор хөнөөлтэй. Тухайлбал, ус зайлуулах хоолой авто зам болоод хувирсан байх жишээтэй. Геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь чухал. Иймд тогтолцоог нарийн болгож, мэдээллийн санг нэг болгох хуулийн төслийг өргөн барьж байна.

Энэ салбарын мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж хоёр ангилаад иргэн аж ахуй нэгж ашиглах боломжийг гаргаж өгнө. Тусгайлсан мэдээлэл нь илүү нууцад хамарна гэсэн үг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилж байна 2022-08-09

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа 2022-08-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэр хорооллыг орон сууцжуулах ажлын төслүүдийн явцтай танилцлаа. 2022-08-15

БНСУ-ын Чежү муж улирлын чанартай ажиллах хүч авах сонирхолтой байгааг илэрхийлэв 2022-08-17

Иргэдийг заавал хүүхдээ вакцинжуулсан байна гэх шаардлага тавихгүй 2022-08-17

Б.Мөнхбаатар: Геодезийн цэг тэмдгээс тал нь устаж үгүй болсон 2022-08-17

Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт E-mongolia системд бүртгэгдэв. 2022-08-17

УИХ-ын ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ товлон зарлалаа 2022-08-18

БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПАК ЖИН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 2022-08-25

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2022-08-29

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив 2022-08-29