Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон  Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн болон ажлын зохион байгуулалттай холбогдох хуулийн зохицуулалтыг нийцүүлэх хууль зүйн шаардлага үүссэн. “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хилийн боомтын болон нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах асуудал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний болон мэргэжлийн спортыг дэмжих асуудлын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангах эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг шинээр  бий болгох зайлшгүй нөхцөл байдал тулгараад байна.

Иймд энэ хэрэгцээ шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Мөнхбаатар: Геодезийн цэг тэмдгээс тал нь устаж үгүй болсон 2022-08-17

Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт E-mongolia системд бүртгэгдэв. 2022-08-17

УИХ-ын ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ товлон зарлалаа 2022-08-18

БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПАК ЖИН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ 2022-08-25

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2022-08-29

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив 2022-08-29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид танилцуулав 2022-08-29

БНСУ, Монгол Улс газрын ховор элементийн нийлүүлэлтийн талаар нягт хамтран ажиллахаар тохиролцлоо 2022-08-30

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. 2022-08-31

БНСУ-ын гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал өндөрлөлөө 2022-08-31

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдээ томиллоо 2022-08-31