БНСУ-ын “Samsung” криптовалютын биржтэй болно
БНСУ-ын “Samsung” компани 2023 онд өөрийн гэсэн криптовалютын биржтэй болохоор төлөвлөжээ.
Энэ нь “Samsung” компанийн тоон валютын зах зээлийг зохион байгуулах чиглэлд авч буй анхны алхам биш юм. 2022 онд тус компани “Galaxy” загварын ухаалаг утсандаа “криптовалютын түрийвч” функц нэмсэн билээ.
БНСУ-ын “NewsPim” хэвлэл “Samsung” нь санхүүгийн эрх бүхий байгууллагаас криптовалютын бирж байгуулах лиценз хүссэн цөөн компанийн нэг гэж онцолсон байна. Эдгээр компанийн дунд БНСУ-ын үнэт цаасны зах зээлийн томоохон брокерын компани болох “Mirae Asset Securities Co.” мөн лиценз авах хүсэлт гаргасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.