Байнгын хороодын дарга нарыг шинээр сонголоо
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2022.08.20/ хуралдаанаар шинээр томилогдсон 10 сайд тангарагаа өргөсөн. Үүнтэй холбогдуулан зарим байнгын хорооны даргыг шинээр томилох нөхцөл байдал үүссэн. Энэ дагуу байнгын хороод хуралдаж, даргаа сонгосон.
Тэгвэл байнгын хорооны даргад дэмжлэг авсан нэр бүхий УИХ-ын гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталгаажууллаа.
Үүнд:
1. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэн
2. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэг
3. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгалан
4. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатар
5. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр
6. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужин
7. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг
8. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугар
9. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Т.Энхтүвшин
10. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцаг нарыг сонголоо.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.