Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сумогийн их аварга, Какурюу М.Анандыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сумогийн их аварга, Какурюу М.Анандыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын гавьяат тамирчин М.Анандыг хүлээн авч уулзлаа.

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга, Какурюу М.Ананд Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийллээ. Тэрбээр 2023 оны зургадугаар сарын 3-нд Япон Улсын Токио хотноо болох “Үс авах ёслол”-ын урилгаа Монгол Улсын Ерөнхий сайдад гардууллаа.

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Какурюу М.Ананд нарын залгамж залуу аварга, сайхан залуучууд сумогийн дэвжээнд түрэн гарч ирж байна. Сумогийн тамирчид Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг, ард түмний харилцааны гүүр болж байдаг гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Сумогийн аваргууд маань Монгол Улсаа дэлхийд таниулахад мөн эх орныхоо хөгжилд залуу үеэ манлайлан хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд түүнд амжилт хүслээ.

“Сумод ороод 22 жил болохдоо 20 жилд нь сайхан барилдаж, 2021 оны гуравдугаар сард зодог тайлсан. Үс авах ёслол хийдэг уламжлалтай”-г их аварга, Какурюу М.Ананд ярилаа. Мэргэжлийн сумогийн ёс уламжлал, монгол залуусын амжилтын талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ховд аймаг Улсын наадмын түрүү бөх Улсын аварга О.Хангайг хүлээн авч байна. 2022-07-21

Байнгын хороодын дарга нарыг шинээр сонголоо 2022-08-31

Иргэдийн гар утсыг ашиглан гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг баривчиллаа 2023-01-16

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намуудын санхүүжилт, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай 2023-03-01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ 2023-03-17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сумогийн их аварга, Какурюу М.Анандыг хүлээн авч уулзлаа 2023-04-11

Х.Бадамсүрэнг "Эрдэнэс Монгол" дахь удирдлагын ажлаас нь чөлөөллөө 2023-04-12

Н.Учрал: Эмнэлгийн 13А маягтыг цахимаар авах боломжтой боллоо 2023-04-12

УИХ гишүүн Б.Баттөмөр Оюу Толгойн гүний уурхайн талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ 2023-04-14

Аялал жуулчлалын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө 2023-04-25

Б.Пүрэвдорж: Ижил төстэй хэрэг дээр өөр өөр шийдвэр гаргаад байгаа юм 2023-04-25