БНСУ Юн Сок Ёл, Кишида Фүмио нарын уулзалтыг төлөвлөж байна
АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нарын уулзалтыг зохион байгуулах талаар БНСУ-ын тал тунгаан бодож байна гэж тус улсын Засгийн газрын өндөр албан тушаалтан мэдээлжээ.
Юн Сок Ёл энэ оны гуравдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаасаа хойш К.Фүмиотой хоёр талын албан ёсны хэлэлцээ хараахан хийгээгүй байгаа юм. Хоёр орны харилцаанд ирээдүйд чиглэсэн хандлагыг баримтлахыг уриалж буй Юн Сок Ёлын засаг захиргааны үед хоёр талын харилцаа сайжрах шинж ажиглагдах болоод байгаа аж.
Дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нөхөн олговрын талаарх БНСУ-ын Дээд шүүхийн 2018 оны шийдвэрээс үүдэн Япон, БНСУ маргаантай байгаа бөгөөд Сөүл дипломат маргаанаас зайлсхийх шийдэл хайж байгаа үед энэхүү нүүр тулсан уулзалт болох юм.
Япон, БНСУ-ын удирдагчид хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард хоёр талын албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Энэ оны зургаадугаар сард Юн Сок Ёл, К.Фүмио нар Мадрид хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Ази, Номхон далайн түнш орны хувиар оролцох үеэрээ анх удаа уулзсан боловч түр зуур ярилцжээ. Гэхдээ тус дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-тай гурван талын хэлэлцээнд оролцсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.