Цэцэрлэгээ баталгаажуулаагүй хүүхдүүдийн бүртгэлийг ЦУЦАЛНА

Цэцэрлэгээ баталгаажуулаагүй хүүхдүүдийн бүртгэлийг ЦУЦАЛНА

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг наймдугаар сарын 10-24-ний хооронд, есдүгээр сарын 10-25-ны хооронд, аравдугаар сарын 3-24-ний хооронд зэргээр гурван ээлжээр цэцэрлэгт бүртгэж байгаа. Тэгвэл өнөөдөр /2022.09.29/ цэцэрлэгийн II шатны бүртгэлтэй холбоотойгоор БШУЯ-аас мэдээлэл хийлээ.

2-р шатны цэцэрлэгийн бүртгэлийн мессеж өнөөдрөөс эцэг, эх асран хамгаалагчдын гар утсанд очиж байгаа бөгөөд иргэдийг хүлээцтэй байж, бүртгэлийн талаарх мэдээллээ авахыг салбар яамнаас хүслээ.

Өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын мэдээллийг Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өглөө. Тэрбээр "Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлд хамрагдсан боловч хүсэлтэй цуцалсан 16196 хүүхэд байна. Тэгвэл цахим системд бүртгэл нь хийгдсэн боловч, цэцэрлэгтээ очоогүй, бүртгэлээ баталгаажуулаагүй 12 мянга гаруй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүд өнөөдрийн дотор цэцэрлэгтээ очиж, бүртгэлээ хийлгэхгүй бол бүртгэлийг цуцлах арга хэмжээ авна. Гэхдээ одоо цуцлагдсан ч гуравдугаар шатны бүртгэлд хамрагдах эрх нь нээлттэй үлдэнэ" гэж ярьсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.