Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн тэргүүн нар Москвад хүрэлцэн иржээ
Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн тэргүүн нар түүхэн шийдвэр гаргахаар Москвад хүрэлцэн ирээд байна гэж Херсоны мужийн дэд тэргүүн Кирилл Стремоусов мэдээлжээ.
Тэрбээр “Удахгүй бид ОХУ-ын субъект болно” гэж инстаграммдаа бичжээ.
Эдгээр муж Оросын бүрэлдэхүүнд орсноор нутаг дэвсгэрийнхээ аюулгүй байдлыг хангана гэж найдаж байна. Тэдний үзэж буйгаар, энэхүү шийдвэр нь Украины эрх баригчдын энгийн иргэдийн эсрэг явуулж буй террорист үйл ажиллагааг зогсооно гэж үзэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн оршин суугчдын шийдвэрийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.