Японд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй болов

Японд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй болов

Түүхий эд, материалын үнэ нэмэгдсэн, Иений ханш суларсан зэргээс үүдэн 6000 гаруй хүнсний бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж болзошгүй гэж Японы судалгааны байгууллагаас мэдэгджээ. Хувийн хэвшлийн тус байгууллага 9 дүгээр сард 105 томоохон хүнс үйлдвэрлэгчдийн дунд судалгааны ажил хийж гүйцэтгэсэн байна.

Судалгааны дүнд 10 дугаар сард 6699 нэр төрлийн хүнсний барааны үнэ нэмэгдэнэ гэсэн байна. Энэ нь 9-р сарын үнээс 2,8 хувиар өснө гэсэн үг юм байна. Хавраас хойш улаан буудай, хүнсний тосны үнэ өссөөр байгааг судалгааны компани онцолж байна. Түүнчлэн түүхий нефтийн үнэ өндөр байгаа нь сав баглаа боодлын материалын үнэ, ложистикийн зардлыг өсгөж байгааг мэдэгдэж байна. Мөн иений ханш сулрах нь импортын материалын өртөг өсөхөд нөлөөлж байна гэжээ.

Бүтээгдэхүүний нэр төрлөөр жагсаавал 2991 төрлийн согтууруулах ундааны үнэд өөрчлөлт орох төлөвтэй бөгөөд энэ нь жагсаалтыг тэргүүлж байгаа хамгийн олон нэр төрөл болж байна. Мөн түүний араас 1819 нэр төрлийн лаазалсан бүтээгдэхүүн, хиам зайдас, хүүхдийн тэжээл байгаа бол 1800 төрлийн амтлагч бүтээгдэхүүн мөн багтсан байна.

Энэ он гарсаар нийт 20665 нэр төрлийн барааны үнэд өөрчлөлт орж байгааг мөн илэрхийлсэн байна. Ингэснээр барааны дундаж үнэ 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тейкоку мэдээллийн сангаас мэдээлснээр 10-р сар энэ жил үнийн өсөлтийн оргил үе байх магадлалтай ч цахилгаан, хий, малын тэжээл, сүүний үнийн өсөлт зэрэг шинэ хүчин зүйлүүд мөн орж байгааг мэдэгдсэн. Үнийн өсөлтийн давлагаа 2023 он ба түүнээс хойш ч үргэлжилж болзошгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.