БНСУ-д хилээр нэвтрэх үед халдвараас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээгээ цуцалсан.
БНСУ бямба гаргийн /10 дугаар сарын 1/ 00:00 цагаас эхлэн хилээр нэвтэрч буй зорчигчдыг коронавирусний шинжилгээнд хамруулах шаардлагыг цуцлах болсноо зарлав.
Ингэснээр тус улс хилээр нэвтрэх үед хэрэгжүүлж байсан халдвараас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээгээ цуцалсан гэсэн үг юм.
Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Ли Ки Ил баасан гарагт дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Зорчигчид гурав хоногийн дотор сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төвд очиж, нуклейн хүчлийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж.
Түүний хэлж буйгаар, наймдугаар сард тус улсад ирсэн жуулчдын дунд батлагдсан халдварын тохиолдол 1.3 хувь байсан бол есдүгээр сард 0.9 хувь болж буурсан байна.
Мөн омикрон ВА.5 мутант омгийн үхлийн түвшин маш бага байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.