БНСУ-д "Тоонот" рекордсынхон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно

БНСУ-д "Тоонот" рекордсынхон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно

"Тоонот" рекордсын залуус энэ зун Монгол орноо бүтэн тойрч, 21 аймагт гал ассан тоглолтоо хийсэн билээ. Чанарын өндөр түвшинд зохион байгуулагдсан уг тоглолтынхоо хаалтыг Улаанбаатар хотноо хийсэн бөгөөд хилийн чанадад амьдарч байгаа Монголчуудын зүгээс тоглолтоо хийх хүсэлт ихээр ирүүлэх болсон гэнэ. 

Эдгээр сонсогчдынхоо хүсэлтийг биелүүлэхээр "Тоонот"-ын залуус "World Tour"-ээ эхлүүлсэн. Тэдний эхний зогсоол Австрали улсын Сидней хот байсан бөгөөд энэ сарын 14-ний өдөр тоглолтоо зохион байгуулсан билээ. 

Эрч хүчний ундарга болсон "Тоонот"-ын залуусын дараагийн зогсоол БНСУ байх болно. Энэ сарын 28, 29, 30-ний өдрүүдэд Бусан, Сөүл хотуудад тоглолтоо хийх залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтод оролцох тухайгаа мэдээллээ. 

Үргэлжид шинийг эрэлхийлж, сайн сайханд уриалж байдаг залуусын тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарчээ. Тоглолтын зар тарсан даруйд Европ болон Ази тивийн бусад улсад суугаа Монголчуудаас тоглолт хийх хүсэлт ихээр ирүүлж эхэлсэн гэнэ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.