Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.20) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 09 минутад гишүүдийн 80.3 хувийн ирцтэйгээр үргэлжиллээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслүүдийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул санал хураалт явуулсан юм. Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 59.1 хувь нь дэмжлээ.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

И-пасспорт нэвтрүүлснээр хил нэвтрэх хугацаа 15 секунд болно 2022-10-20

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгана 2022-10-20

МХЕГ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна 2022-10-20

Л.Оюун-Эрдэнэ: Орон нутагт ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлж байж хотын төвлөрлийг бууруулна 2022-10-20

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ 2022-10-20

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 2022-10-20

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайханыг томиллоо 2022-10-21

Элэгний хорт хавдрын мэс засал, эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна 2022-10-21

БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ руу захиалгат нислэг үйлдэж эхэллээ 2022-10-24

БНСУ-д "Тоонот" рекордсынхон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно 2022-10-24

БНСУ-д МУ-ын Их Хурлын дарга ажлын айлчлал хийнэ 2022-10-24