БНСУ-д "Covid-19" халдварын 43,759 тохиолдол ирсэн
БНСУ-д өдөрт шинээр илрэх “COVID-19” халдварын тохиолдлын тоо өнгөрсөн хоногт огцом нэмэгдэж, 40 мянга гаруй тохиолдол шинээр илэрчээ.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 43 759 тохиолдол /71 нь зөөвөрлөгдөн ирсэн/ илэрснээр нийт тохиолдлын тоо 25 355 350-д хүрсэн байна.
Энэ нь өмнөх өдрийнхтэй /14 302/ харьцуулахад даруй хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болсноос гадна сүүлийн долоо хоногийн хугацаанд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт халдварын улмаас 17 хүн нас барснаар ийм тохиолдлын нийт тоо 29 017-д хүрсэн нь халдварын нийт тохиолдлын 0.11 хувьтай тэнцэж байна. Өнөөдрийн байдлаар 225 хүний биеийн байдал хүнд байна.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд энэ өвөл “COVID-19”, улирлын томуу зэрэг тархаж болзошгүйг анхааруулж байгаа бөгөөд өндөр настнууд, эмзэг бүлгийн хүмүүсийг вакцинжуулахын ач холбогдлыг онцолж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.