БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын ажилчид өнөөдрөөс ажил хаялт зарлажээ

БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын ажилчид өнөөдрөөс ажил хаялт зарлажээ

БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын охин гурван компанийн ажилчид хэсэгчилсэн ажилт хаялт зарлажээ.

Тодруулбал, нисэх онгоцны буудлын аюулгүй байдал, цэвэрлэгээ зэрэг байгууламжийн менежментийг хариуцдаг гурван охин компанийн үйлдвэрчний эвлэлүүд өнөөдөр ажил хаялт зарлаж, цалин нэмэх, боловсон хүчнийг нэмэгдүүлэх зэрэг ажлын нөхцөлийг сайжруулахыг уриалсан байна. Иймд үйлдвэрчний эвлэлийнхэн цалинг 1.4 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж, өнөөдөр өглөөний 09.00-18.00 цагийн хооронд хэсэгчилсэн ажил хаялтыг зарласан байна.

Гэсэн хэдий ч Нисэх онгоцны буудлын корпорац ажил хаялтад бэлтгэхийн тулд 1000 гаруй орлон гүйцэтгэх ажилчин авсан бөгөөд нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахгүй гэж мэдэгджээ. Хэрэв арваннэгдүгээр сарын 11-ний дотор хэлэлцээнд ямар нэгэн хариу өгөхгүй бол 14-ны өдрөөс эхлэн бүх нийтийн ажил хаялт зарлахаар төлөвлөж байна гэжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.