БНСУ-ын Хьюндай Нэгдсэн эмнэлэгтэй Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв хамтран ажиллана

БНСУ-ын Хьюндай Нэгдсэн эмнэлэгтэй Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв хамтран ажиллана

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн ерөнхий захирал Э.Галбадрах, БНСУ-ын “Хьюндай Нэгдсэн” эмнэлэгт зочлон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус эмнэлгийн захирал Ким Бу Собтой уулзаж, хамтран ажиллахаар болжээ. 

Хьюндай Нэгдсэн Эмнэлэг нь 1998 онд байгуулагдаж, одоо 80 орчим мэргэжлийн эмч, 600 гаруй ажилтантайгаар үе мөч нуруу нугасны тасаг, тархи мэдрэлийн тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, ходоод гэдэсний дурангийн мэс заслын тасаг, эрүүл мэндийн үзлэг, зүрх судасны тасаг зэрэг 10 төрлийн мэргэжлийн тасаг нэгдсэн системээр эмчилгээ үйлчилгээг хүргэж ажиллаж байна. 

Ташрамд дурдахад, тус эмнэлэг нь 2009 оноос эхлээд Монголын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж, хэцүү хүнд амьдралтай хүмүүст 36 удаагийн 600 гаруй үнэгүй  мэс засал, 10,000 орчим хүнд үнэгүй үзлэг шинжилгээ хийсэн байна. Мөн Солонгост амьдарч буй гадаад ажилчид, оюутнууд, хууль бус оршин суугчдад эмчилгээ хийх бүрэн эрхийг БНСУ-ын ЭМНХЯ-ны зөвшөөрлөөр авсан байна. 

Эх сурвалж: MNB.MN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна 2022-11-08

Монголд анх удаа дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүллээ 2022-11-09

Засгийн газрын ээлжит хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  2022-11-09

БНХАУ-ын Хөх хот руу зорчих иргэдийн анхааралд! 2022-11-10

Боловсролын байгууллагын газрыг хууль бусаар худалдсан, эрх шилжүүлсэн зөрчил илэрлээ 2022-11-11

БНСУ-ын Хьюндай Нэгдсэн эмнэлэгтэй Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв хамтран ажиллана 2022-11-14

Иргэд цахим мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах чадвар сул байна. 2022-11-14

БНСУ-ын Байгаль орчны яам Сэлбэ голыг сэргээх төсөлд хамтарна 2022-11-17

УНТЭ БНСУ-ын Seoul St.Mary's эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээг 5 жилээр сунгалаа 2022-11-23

"Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ 2022-11-23

Эрээнд хөл хорио тогтоосон ч ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна 2022-11-23