"Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ

"Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг энэ жил хэн гэх эрхэмд хүртээх болсныг зарлаж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр хэлэхдээ “Их эзэн Чингис хааны мэндэлсэний 860 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойн хүрээнд  Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг энэ жил хоёр хүнд гардуулахаар тогтсон. АНУ-ын монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарт энэхүү одонг хүртээхээр тогтсон.

"Чингис хаан" одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр" жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнахаар журамласан.

Маргааш их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Тус өдөр энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах болно" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Боловсролын байгууллагын газрыг хууль бусаар худалдсан, эрх шилжүүлсэн зөрчил илэрлээ 2022-11-11

БНСУ-ын Хьюндай Нэгдсэн эмнэлэгтэй Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв хамтран ажиллана 2022-11-14

Иргэд цахим мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах чадвар сул байна. 2022-11-14

БНСУ-ын Байгаль орчны яам Сэлбэ голыг сэргээх төсөлд хамтарна 2022-11-17

УНТЭ БНСУ-ын Seoul St.Mary's эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээг 5 жилээр сунгалаа 2022-11-23

"Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ 2022-11-23

Эрээнд хөл хорио тогтоосон ч ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна 2022-11-23

Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлнэ 2022-11-25

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч цолыг гардан авлаа 2022-11-26

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна 2022-11-29

БНСУ-ын "Хансео" Их Сургуулийн Ерөнхийлөгч Хам Ки Сон Отгонтэнгэр Их Сургуульд айлчиллаа 2022-11-29