“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч цолыг гардан авлаа

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч цолыг гардан авлаа

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей 11 дүгээр сарын 25-ны өдөр тус байгууллагын төв байранд Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” хамтлагт “ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч” цолыг гардуулан өгөв. 

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн манай улсад ажлын айлчлал хийх үеэр яригдсан асуудал ийнхүү ажил хэрэг болж Монгол Улсын Соёлын Элч “The Hu” хамтлаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын нэр хүндтэй цолыг хүртлээ. 

“The Hu” хамтлагийн хөгжмийн хэв маяг, илэрхийлж буй санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйл, үйл ажиллагаанд нийцэж буйгаас гадна өөрсдийн улсын бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тул энэхүү цолыг авч буй анхны Монгол урлаг соёлын төлөөлөгчид болж байна.

2016 онд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь үеэс үед уламжлагдан ирсэн Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг ба элементүүдийг орчин үеийн рок, хүнд метал хөгжимтэй хослуулсан “Хүннү рок” хөгжмийн жанрыг бий болгосон билээ. Монголчууд бидний бахархал болсон хөөмий, цуур, лимбэ, морин хуур зэрэг нь ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.

Энхүү цолыг авснаар “The Hu” хамтлаг нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагаа, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулан сурталчлах үүрэг хүлээх бөгөөд, ялангуяа хүн төрөлхтний “амьд өвийг” хамгаалахын ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээх соёлын элч, төлөөлөгчид болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Байгаль орчны яам Сэлбэ голыг сэргээх төсөлд хамтарна 2022-11-17

УНТЭ БНСУ-ын Seoul St.Mary's эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээг 5 жилээр сунгалаа 2022-11-23

"Чингис хаан" одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ 2022-11-23

Эрээнд хөл хорио тогтоосон ч ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна 2022-11-23

Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлнэ 2022-11-25

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч цолыг гардан авлаа 2022-11-26

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна 2022-11-29

БНСУ-ын "Хансео" Их Сургуулийн Ерөнхийлөгч Хам Ки Сон Отгонтэнгэр Их Сургуульд айлчиллаа 2022-11-29

Бусдыг архиар шахаж, гэм хор учруулсан бол архиар шахсан этгээд хариуцлага хүлээнэ 2022-11-29

БНСУ-ын “Хансео” Их сургуулийн удирдлагууд ИНЕГ-т зочиллоо 2022-11-30

Хилийн чанадад үйлдсэн итгэмжлэлийг нотариатаас хүлээн авна 2022-12-01