Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд 1,1 сая $ нөхөн олгоно

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлд 1,1 сая $ нөхөн олгоно

Малайз Улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал Малайз Улсад өнөөдөр /2022.12.16/ хуралдлаа.

Хуралдаанаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайз Улсын цагдаагийн хоёр ажилтан болон Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт 5 сая малайз рингитийг (1,1 сая орчим ам.доллар) нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэсэн байна. 16 жилийн дараа шийдвэрлэгдэж буй тус иргэний хэргийн шүүх хуралд талийгаач Ш.Алтантуяагийн аав, нэхэмжлэгч С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч Б.Баяр, К.Сангийт, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Монгол Улсаас Малайз Улсад суугаа Өргөмжит консул А.Рейнолдс нар цахимаар оролцов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.