БНАСАУ 600 мм калибрын шинэ тийрэлтэт систем бүтээсэн

БНАСАУ 600 мм калибрын шинэ тийрэлтэт систем бүтээсэн

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цөмийн хариу цохилт өгөх чадвартай шинэ төрлийн тив алгасах баллистик пуужин боловсруулах, тактикийн цөмийн зэвсгийг олноор үйлдвэрлэж эхлэх үүрэг өгсөн тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Хойд Солонгосын удирдагч мөн 600 мм калибрын шинэ тийрэлтэт систем бүтээсэн тухай мэдэгджээ. Түүний хэлснээр, эл системийг тактикийг цөмийн зэвсэг харвахад ашиглах боломжтой ба тусгалын бүс нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах гэнэ. Өмнөд Солонгос илт дайсагнасан улс болсон энэ нөхцөлд тактикийн цөмийн зэвсгийг олноор үйлдвэрлэж, тоог нь геометрийн прогрессоор нэмэгдүүлэх шаардлагатай болсон гэж Ким Жон Ун онцолсныг Ёнхап агентлаг дамжуулжээ.

Шинэ системээр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд гурван пуужин харвасан байна. Үүнээс гадна, Пёньян ойрын үед цэргийн зориулалт бүхий хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.