БНСУ-ын “Danuri” төхөөрөмж Дэлхий, Сарны зургуудыг илгээжээ
БНСУ-ын “Danuri” сансрын автомат төхөөрөмж Сарны тойрог замд амжилттай орсныхоо дараа Дэлхий, Сарны зургийг илгээсэн талаар тус улсын Сансар судлалын төв мягмар гарагт мэдээллээ.
“Danuri” 12 дугаар сарын 17-ноос хойш гурван маневр гүйцэтгэж, 27-ны өдрөөс Сарыг тойрон эргэж эхэлсэн юм.
Эхний зургийг 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь маневрээ хийх үеэрээ Сарнаас 345 км зайд байхдаа авсан бол хоёр дахь зургийг түүнээс дөрвөн өдрийн дараа Сарыг тойрч байх үедээ авчээ.
Дэлхийгээс хөөрөөд 145 хоногийг үдэж байгаа “Danuri” одоо 1.62 км/сек-ийн хурдтайгаар манай гаргийн дагуулыг тойрон эргэж байгаа бөгөөд судалгаа, шинжилгээ хийх үндсэн ажиллагааны горимдоо энэ сараас шилжинэ.
Сансрын төхөөрөмж хоёрдугаар сараас эхлэн бүтэн жилийн турш ажиллах хугацаандаа сарны гадаргын төлөв байдал, соронзон хүч, гамма туяа болон бусад шинж чанарыг судална. Мөн ирээдүйд илгээх төхөөрөмжүүдэд зориулан буух боломжтой газруудыг тодорхойлох ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.