Мөнгө угаах талаар мэдээлэх үүрэгтэй этгээдийг хянах журмыг батлав
Манай улсад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийг мэдээлэх үүрэгтэй этгээд гэж тодорхойлсон.
Энэ нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой юм. СЗХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж, энэ талаар хэлэлцлээ. Тодруулбал, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталлаа.
Энэ нь зайны болон газар дээрх хяналт шалгалтын журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, журмын хэрэгжилт, үр нөлөөг сайжруулах, тайлан, мэдээний шаардлагыг тодорхой болгох, мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүрэг, хариуцлагыг сайжруулах зорилготой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.