Боксын ДАШТ: Б.Мөнгөнсаран эхний ялалтыг авлаа

Боксын ДАШТ: Б.Мөнгөнсаран эхний ялалтыг авлаа

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 15-26-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн “Jadhav Indoor Hall” спорт цогцолборт болж байна.

Өнөөдөр манай дөрвөн тамирчин эхний тулаанаа хийх юм.

50 кг-ын жинд манай Б.Мөнгөнсаран Туркийн Рабия Топузтай эхний тулаанаа хийлээ. Хоёр тамирчин задгай сайхан үзэлцэж, харилцан цохилцсон ч манай тамирчны цохилтууд илүү оновчтой болж байв. Б.Мөнгөнсаран орж цохин, оноо аваад холдож байв. Дайраад ирэхээр нь мөч урт тул тулгаад зогсооно. Хоёрдугаар үед Туркийн тамирчин хүнд цохилтод орж тоолуулснаар манай боксчин ялах нь ойлгомжтой болсон. Бүх шүүгч нар Б.Мөнгөнсаранд ялалт өгчээ. Манай багийн эхний ялалт. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.